Ерөнхий сайд өвөл, хаврын бэлтгэл хийхийг даалгав
Чихэнд чимэгтэй
2023-07-20
Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх даалгаврын салбарын сайд нарт өглөө. Улмаар “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж танилцуулахыг Шадар сайд С.Амарсайханд даалгасан байна. Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тогтоох, цаг уур, орчны аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэх, говийн бүс нутагт үүл буудаж бороо оруулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгалаа. Түүнчлэн цаг уурын аюултай үзэгдлийн улмаас зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.