images

Анталья хотод долоон сарын дотор долоон сая жуулчин очжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-20


   Дэлхийн аялал жуулчлалын томоохон хот болох Туркийн Антальяд очсон жуулчдын тоо энэ жил огцом нэмэгджээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 18-ныг хүртэлх долоон сарын хугацаанд 7.3 сая жуулчин очсон байна. Үүний 1.5 сая нь зөвхөн энэ сарын 1-18-ны хооронд очиж цар тахлын өмнөх 2019 онд 1.4 сая жуулчин очсон дээд амжилтыг шинэчиллээ. Харин өнгөрсөн жил долоодугаар сарын эхний 18 хоногт 1.3 сая аялагч очсон бол долоон сарын хугацаанд 5.6 сая жуулчин очсон гэнэ. Түүх соёлын арвин өв, далай тэнгистэй Анталья хотод жилийн дөрвөн улирлын алинд ч аялах боломжтойгоороо онцлог. Тиймээс ч дэлхий дахины өдөр тутмын нислэг, жуулчдын тоон мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн дүн шинжилгээ хийдэг “ForwardKeys” компани 2022 онд аялал жуулчлалын салбар нь хамгийн их өсөлттэй байсан улсын хоёрдугаарт Туркийг нэрлэсэн юм. Улмаар тус улсын аялал жуулчлалын гол цөм нь Анталья хэмээн тодотгосон билээ. Тухайлбал, тус хот 2019 онтой харьцуулахад 2022 онд 66 хувиар илүү жуулчин хүлээн авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.