“Дэлхийн шилдэг багш-2023”: Монголын есөн багш нэг сая долларын төлөө өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2023-07-20
Монгол улсын есөн багшийг “Дэлхийн шилдэг багш-2023” шалгаруулалтад нэр дэвшүүлжээ. Манай улс 2021 оноос багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг уг арга хэмжээнд нэгдсэн бөгөөд БШУЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, "Багшийн хөгжлийг дэмжих боловсрол" сан, "IEDC Mongolia" байгууллагууд хамтран үндэсний хэмжээнд 630 багшаас 50-ийг шалгаруулжээ. Үүнээс шилдэг есөн багш олон улсад өрсөлдөхөөр “Global Teacher Prize”-д өргөдлөө илгээгээд байна. Дэлхийн 121 орны 8000 гаруй багш өрсөлдөж буй тус арга хэмжээний эхний шатанд шилдэг 50, хоёрдугаар шатанд шилдэг 10 багшийг шалгаруулах аж. Тунаж үлдсэн 10 багш ирэх намар ЮНЕСКО-гийн төв байранд болох эцсийн шалгаруулалтад оролцох бөгөөд дэлхийн шилдэг нэг багш нэг сая ам.долларын шагналын эзэн болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.