images

Хонконгийн номын яармагт өвөр монголчууд соёлоо сурталчилж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-20


   “Хүүхэд, залуучуудын уран зохиол” сэдвийн дор 33 дахь удаагийн Хонконгийн номын яармаг өнөөдөр эхэлж байна. Тус яармагт 30 гаруй орны 760 байгууллага оролцож буй дотор Өвөр Монголын хэвлэлийн газар 200 гаруй уран зохиолын цаасан хэвлэл, 89 төрлийн аудио ном, бэлчээрийн соёлыг харуулсан соёлын бүтээгдэхүүнтэй очжээ. Энэ жилийн номын яармаг улс орон бүрийн соёлын онцлогийг харуулах бүтээгдэхүүн, амттан зэргийг хамт дэлгэж буйгаараа онцлог аж. Мөн Их Британийн хүүхдийн алдартай зохиолч Теадора Уиттингтон, 2021 оны "Эмэгтэйчүүдийн инээдмийн зохиол" шагналын эзэн Жесси К Сутанто нар урилгаар очиж, уран зохиол, хэвлэлийн салбарын хөгжлийн тухай хэлэлцүүлэгт оролцох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.