images

Ёкозүна Г.Ган-Эрдэнийн намтар номын монгол орчуулгын нээлт маргааш болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-20


   Мэргэжлийн сүмогийн их аварга ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн намтарчилсан “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлт ирэх мягмар гарагт болно. Нээлтийн арга хэмжээнд Г.Ган-Эрдэнэ болон номын орчуулагч “Өдрийн сонин”-ны Япон дахь сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг, ариутган шүүсэн зохиолч М.Уянсүх нар оролцох ажээ. Уг хөрөг-дурсамж ном нь 2021 онд Японд хэвлэгдэн гарсан тамирчдын тухай номуудаас хамгийн их борлогдож буй номын нэг болжээ. Номд түүний сүмоч болсон замнал түүх, дотнын хүмүүсийнх нь дурсамж яриа, сүмогийн ертөнцөд өөрийнх нь хэлснээр “долоо дордож, найм сэхсэн” түүний унаж боссон түүх бий гэнэ. Мөн "Ганцхан хүний түүх өгүүлж буй боловч сүмогийн амьдрал, ёс жаяг, дэг журам, үзэл бодлыг шингээсэн" хэмээн номын орчуулагч Х.Эрдэнэцэцэг хэлсэн байна.

  Г.Ган-Эрдэнэ 1991 оны 11 дүгээр сарын 29-нд төржээ. Тэрбээр 2010 онд Япон улсын Тоттори мужийн "Жёохокү" ахлах сургуульд суралцаж, нэг жилийн дараа“Магаки” дэвжээнд анх элсэж, 2013 онд “Исэгахама” дэвжээ рүү шилжин орж, 2015 онд төрсөн бөхчүүдээс хамгийн анхны оозэки цолтон болж, түүний дараа бэртэл гэмтэл, өвчнөөс үүдэн жёнидан хүртэл зиндаа буурч, дээд зиндаанд эргэн гарч ирээд 2021 онд мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна болсон юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.