images

Манай улс НҮБ-д Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээ тайлагнав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-20


    АНУ-ын Нью-Йорк хотноо 10 өдрийн турш Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний чуулга уулзалт болж өнөөдөр өндөрлөлөө. Тус уулзалтад Европын холбоо болон нийт 39 орны төлөөлөгч оролцож НҮБ-д Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээ тайлагнасан байна. Мөн энэ үеэр олон улсын төлөөлөгчидтэй харилцан санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар хэлэлцжээ. Манай улсаас Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй төлөөлөгчид тус чуулга уулзалтад оролцож хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан байна. Мөн манай илтгэлтэй холбогдуулан Румын, Узбекистан, Тажикстан улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид сонирхон асуулт асуусан талаар Эдийн засаг хөгжлийн яамнаас мэдээллээ.

  “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Манай улс 2030 он хүртэл хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүй ижил тэгш зарчмаар хөгжих тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны улсуудын нэг болсон билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.