images

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэмэгдэж, зарлага багасжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-20


   Үндэсний статистикийн хороо өчигдөр 2023 оны эхний хагас жилийн өнгөрөгч зургаадугаар сарын Монголын нийгэм, эдийн засгийн байдлын тайланг танилцуулав. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 32805 эх амаржиж 33004 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх жилээс төрөлт 9.2 хувиар өссөнийг илэрхийлэх бөгөөд мянган хүнд ногдох төрөлт 0.7 хувиар өсжээ. Тухайлбал, мянган хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот, Сүхбаатар, Орхон, Говьсүмбэр, Ховд, Увс, Баян-Өлгий аймагт улсын дунджаас 0.2-2.3 нэгж хувиар дээгүүр байна. Мөн нас баралт өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар буурчээ. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 775.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 52.1 тэрбум төгрөгөөр өсөж, даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 796.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 255.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.

   Манай улсад нийт 1 сая 61 мянган нийгмийн даатгал төлөгчид байгаагийн 931 мянга нь албан журмаар, 129.9 мянга нь сайн дурын үндсэн дээр даатгал төлж байгаа бол тэтгэвэр, тэтгэмж авдаг 616482 иргэн байгаа аж. Мөн манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэн 11210 байгаагийн 9983 нь эрэгтэй бөгөөд тэдний ихэнх нь буюу 5429 нь мэргэжилтэн, 2227 нь техникч болон туслах дэд мэргэжилтэн юм. Энэ иргэдийн 62.8 хувь нь хятад, 6 хувь нь энэтхэг, 3.8 нь орос, 3.6 нь турк, 3.5 нь вьетнам, 3.2 хувь нь солонгос хүмүүс. Мөн тэдний 41.6 хувь нь төвийн бүсэд, 39.4 хувь нь Улаанбаатарт хөдөлмөр эрхэлж буй. Харин 89.4 хувь нь боловсруулах үйлдвэрийн, 8.4 хувь нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн салбарт ажилладаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.