images

БНСУ-ын Үндэсний татварын албаны дарга Монголд айлчлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-20


    Монголын Татварын алба БНСУ-ын Үндэсний татварын албаны мэргэжилтнүүдийг өчигдөр Татварын ерөнхий газрын хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хоёр улсын мэргэжилтнүүдийн харилцан туршлага судлах хамтын ажиллагаа болон боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, татварын асуудлаар холбогдох семинарыг хамтран зохион байгуулахаар тохиролцож хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан байна. Уг арга хэмжээнд БНСУ-ын талаас Үндэсний татварын албаны дарга Ким Чан Ки, Олон улсын татварын асуудал эрхэлсэн дэд дарга Жэ Хён Пак тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол манай улсыг төлөөлж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, дэд дарга А.Энхболд тэргүүтэй мэргэжилтнүүд оролцжээ. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын татварын асуудлаарх хамтын ажиллагаа харилцааг хөгжүүлэх, олон улсын түвшинд гаргах боломжтой болж байна хэмээн Монголын Татварын албанаас мэдээллээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.