images

Булган аймагт "Ид шидийн орон" байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-19


   Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ "Ид шидийн орон" төслийн хүүхэд хамгааллын хөгжлийн төвийг орон нутагтаа барьж байгуулах талаар  өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр өчигдөр уг төвийн барилгын тохиромжтой байршлын талаар орон нутгийн мэргэжилтнүүдтэй санал солилцсон байна. Хамгийн анх 2017 онд “Лантуун дохио” ТББ-аас Монголын ард түмний сайн дурын өглөг, дэмжлэгтэйгээр эхлүүлсэн уг төсөл хүрээгээ тэлж, 21 аймагт хүүхэд хамгааллын төвөө байгуулахаар ажиллаж байгаа билээ. Тухайлбал, “Ид шидийн орон-1” цогцолбор төв Улаанбаатар хотын Баянхошуунд байгуулагдсан бол “Ид шидийн орон-2” Баянзүрх дүүргийн Улиастайн эцэст баригдсан юм. Удаах жишиг төв өнгөрсөн оны 10 дугаар сарын 12-ний өдөр Дундговь аймагт нээлтээ хийж, 21 аймгаас анхдагч болж байв. Улмаар Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Хэнтий зэрэг аймгуудад энэ төсөл хэрэгжихээр нээлтээ хийгээд байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.