images

Шилэн барилгыг шинэчлэх төсөлд “Бумбат даваа” компани шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-19


  Нийслэлийн засаг захиргааны IV дүгээр байрыг шинэчлэн сайжруулахаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-иас гурван сарын өмнө төслийн сонгон шалгаруулалт зарласан билээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Бумбат даваа” компани шалгарснаар талууд өчигдөр гэрээнд гарын үсэг зурсан байна. 1997 онд ашиглалтад орсон уг барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Зоос гоёл” компанийн замын урд талд байдаг, олонд нэршсэнээр "Улаанбаатар" банкны шилэн барилга юм. Нийслэл хот дахь анхны шилэн ханатай барилга тул ийн нэршсэн түүхтэй. 

   Засгийн газраас сонгон шалгаруулалтын үндсэн дээр, холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтоол баталсан. Тус тогтоолын дагуу төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм. Хувийн хэвшлүүд урт хугацаанд төрийн зарим ажлыг хариуцан гүйцэтгэснээр шинэ менежмент, технологи, инноваци орж ирэх бөгөөд бага зардлаар олон ажил хийж, бүтээмж нэмэгдэнэ. Энэ нь төрд эргээд төсвийн хэмнэлтийг бий болгох давуу талтай юм. Төслийн хүрээнд төр буюу нийслэлийн зүгээс хувийн хэвшилд бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.