images

Кино зохиолчдыг сургалтад хамруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-19


   Монгол уран бүтээлчдийн дунд ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 29-нийг хүртэл “Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөр явуулахаар болжээ. Уг хөтөлбөрөөр Соёлын яам, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, “Иргэдийн цахим оролцоо” ТББ хамтран 100 уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж кино зохиол бичих, хөгжүүлэх, зохиолоо төсөл болгож дэлгэцэнд гаргах хүртэлх үе шатыг заах ажээ. Сургалтыг кино урлагийн салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүд явуулах ба гадаадын таван багш, найман зөвлөх цахимаар болон биечлэн заана. Сургалтын сүүлийн шатанд уран бүтээлчид өөрийн олж авсан мэдлэг, арга туршлагаа ашиглан кино төслийн танилцуулгын хураангуй боловсруулж, төслийн багт ирүүлэх ажээ. Үүнээс шилдэг 10 төслийг дараагийн кино төсөл боловсруулах танхимын сургалтад шалгаруулж  зарлах юм байна. Улмаар таван хэсэгтэй хөтөлбөрийн дагуу сургалт дууссаны дараа Дэлхийн киноны сан, Францын кино ба хөдөлгөөнт дүрсний үндэсний төв, Дохагийн кино хүрээлэн, АНУ-ын Сандансийн Институт, Данийн Кино Институт, Сорфонд Норвегийн кино сан зэрэг 10 орчим сангийн төлөөлөл Монголд ирж, монгол уран бүтээлчидтэй танилцаж хоёр өдрийн чуулга уулзалтад оролцоно. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.