images

100 настай ахмад дипломатч Хэнри Киссинжер 52 жилийн дараа Хятадад айлчлав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-19


   Өнгөрөгч тавдугаар сард 100 нас хүрсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Нобелийн энх тайвны шагналт Хэнри Киссинжер өчигдөр Бээжинд Хятадын Батлан хамгаалах яамны сайд Ли Шанфутай уулзлаа. Дипломатчидын амьд домог гэгддэг тэрбээр уулзалтын үеэр "Америк, Хятад хоёр улс энх тайван зэрэгцэн оршиж, үл ойлголцлоо арилгаж, алив сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй" гэсэн байна. Харин Ли Шанфу "Дэлхий ертөнц үймээн самуунтай байгаа өнөө үед Хятад, Америк хоёр том гүрэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамтдаа хамгаална гэдэгт бүх орны ард түмэн найдаж байна" гэжээ. Х.Киссинжер бээр АНУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жон Кэрригийн албан айлчлалтай зэрэгцэн Бээжинд хувийн айлчлал хийж очсон нь энэ юм. Тэрбээр хамгийн анх ерөнхийлөгч Ричард Никсоны үед буюу 1971 онд одоогоос 52 жилийн өмнө хоёр улсын харилцааг сайжруулах зорилгоор Бээжинд нууцаар айлчилж байв. Хагас зуун жилийн дараах түүний энэ айлчлал мөн л хоёр улсын энх тайван, найрамдалт харилцааг эрэлхийлж байна.

Хэнри Киссинжер 1971 онд Хятадад.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.