images

Дуучин Бритни Спирс дурсамж ном бичжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-19


   Дуучин Бритни Спирс ирэх аравдугаар сарын 24-нд дурсамж номоо худалдаанд гаргах гэж буйгаа зарлалаа. Урьд өмнө ил гаргаж чаддаггүй байсан амьдралынхаа хүнд хэцүү бүх түүхийг энэ номдоо илэн далангүй өгүүлсэн хэмээн тэрбээр “Twitter”-тээ бичжээ. Түүний номыг эрхлэн гаргаж буй “Gallery Books” хэвлэлийн газар “The Woman in Me" бол эрх чөлөө, алдар нэр, ээжийн амьдрал, эсэн мэнд үлдэх тэмцэл, итгэл найдвар” хэмээн сурталчилжээ. Учир нь, Лос Анжелесийн шүүхээс 2021 онд дуучин бүсгүйг эрх чөлөөтэй болгох шийдвэр гаргахыг дэлхий даяараа хүлээж байсан билээ. Тэгвэл “Simon and Schuster” компаниас “The Woman in Me" номын хатуу хавтастайг нь 32.99 долларын үнээр худалдахаа мэдэгдэж, урьдчилсан захиалга авч эхэллээ. Тухайлбал, “Books a million” худалдааны платформ дээр 25 хувийн хөнгөлөлттэй буюу 24.74 долларын үнэтэй байгаа бол “Amazon” компанийн вэб сайтад 20.37 долларын үнээр захиалга авч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.