images

Туркийн ерөнхийлөгч дотооддоо үйлдвэрлэсэн автомашинаа Катарын эмирт бэлэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-19


   Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Персийн булангийн гурван оронд айлчилж буй. Түүний айлчлал даваа гарагт Саудын Арабаас эхэлсэн бөгөөд мягмар гарагт Катарт очсон юм. Улмаар Р.Эрдоган дотооддоо үйлдвэрлэсэн анхны цахилгаан автомашин болох “Togg”-ийг Катарын эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид бэлэглэлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зах зээлд нэвтэрсэн тус автомашины эхний эзэд нь Туркийн ерөнхийлөгч болон Азарбайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар болсон юм. Тус автомашин 52.4 болон 88.5 киловаттын чадалтай хоёр төрлийн батерейний сонголттой бөгөөд батерейний хэмжээнээс хамаараад нэг цэнэглэлтээрээ 314 эсвэл 523 километр зам туулах боломжтой ажээ. Харин Р.Эрдоган өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.