images

7.5 сая жилийн өмнөх анаашны чулуужсан яс олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-19


   Туркийн археологичид 7.5 сая жилийн өмнө амьдарч байсан анаашны урд хөлний чулуужсан ясыг Ямула Дам археологийн дурсгалт газраас олжээ. Тус газарт зургаан жилийн өмнөөс малтлага хийж 612 амьтны үлдэгдэл чулуужсан яс олсноос энэ оны зургадугаар сарын 7-нд эхэлсэн малтлагаар 30 орчмыг олсон байна. Тэндээс гол төлөв үхэр, адуу, хонь, ямаа, гөрөөсний дээд өвөг, зааны төрлийн амьтны үлдэгдэл олддог бол энэ удаа байгальд маш сайн хадгалагдсан, ямар нэг хугаралгүй, бүрэн бүтэн байгаа анаашны араг яс ийнхүү олджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.