images

Канадын компани Өвөр Монголд 2.5 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэр барина

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-07-19


   Дэлхийн тав дахь том photovoltaic модулийн нийлүүлэгч “Canadian Solar” компани ӨМӨЗО-д үйлдвэр барихаар болжээ. Тус компани төслийн эхний үе шатанд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ба ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын захиргаатай төрөл бүрийн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэлийн бааз байгуулахаар гэрээ байгуулсан байна. Энэ талаар Онтарио хотод төвтэй тус компанийн Хятадад бүртгэлтэй салбараас энэ сарын 16-ны өдөр мэдэгдсэн бөгөөд үйлдвэрийн эхний хэсгийн барилгын ажлын энэ сард эхлүүлж, 2024 оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол үлдсэн хэсгийн ажлыг есдүгээр сард эхлүүлж, жилийн дараа төлөвлөгөөт хүчин чадлаар нь ажиллуулж эхлэхээр болжээ. "Canadian Solar" нь 2001 оноос автомашины батарейнд зориулсан зөөврийн нарны цэнэглэгч үйлдвэрлэж эхэлжээ. Удалгүй тус компани орон сууц, худалдаа үйлчилгээний байгууламжид зориулсан нарны эрчим хүчний систем үйлдвэрлэх ажилд шилжин 10 жилийн дотор дэлхийн хамгийн том нарны хавтан үйлдвэрлэгчдийн нэг болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.