images

"Монгени" сургуулийн шатарчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-19


   Казахстан улсын Актау хотод наймдугаар сарын 3-8-нд болох ерөнхий боловсролын сургуулиудын багийн ДАШТ-д "Монгени" цогцолбор сургуулийн баг оролцохоор боллоо. Олон улсын шатрын холбоо шатрыг бүх түвшинд хөгжүүлэх зорилго тавьж тус тэмцээнийг дахин сэргээж буй нь энэ аж. Улмаар тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн эхний 50 орон урилгаар оролцож буй багт нэрээ дэвшүүлж, санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдүүлсэн бөгөөд Монгол улсын баг 50 орны нэг болж, санхүүгийн дэмжлэг авлаа. Тус дэмжлэгт хоёр хүний ортой хоёр өрөө, ахлагч байрлах нэг хүний ортой нэг өрөө, Азиас Европ руу нисэх онгоцны тасалбар авахад зориулсан хүний 5000 доллар багтаж буй. Иймээс тэмцээнд оролцох шатарчдын үндсэн багийнхан болох "Монгени" сургуулийн сурагчдад Монголын шатрын холбоо онгоцны тасалбарыг нь өчигдөр гардууллаа. ДАШТ-д үндэсний тэмцээндээ ялсан эрэгтэй, эмэгтэй дөрвөн сурагч, нэг ахлагчтай баг оролцох эрхтэй юм. Харин "Монгени" сургуулийн шатрын баг Улаанбаатар хотын 383 жилийн ойгоор болсон “Их нүүдэл” тэмцээнд түрүүлсэн тул эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцох эрх авчээ. Энэ удаагийн ДАШТ 12 болон 18 наснаас доош гэсэн хоёр ангилалд болно. Манай улс анх 2006 онд тус ДАШТ-д орж “Төр Монгол” сургуулийн охидын баг 12 хүртэлх насны ангилалд түрүүлж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.