images

Токиогийн их сургуульд Монгол-Төвдийн соёл, шашны хурал боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-19


   Монгол-Төвдийн соёл, шашны эрдэм шинжилгээний хурал энэ сарын 15-ны өдөр Токиогийн их сургуулийн Комаба хотхонд боллоо. Тус хурлыг “Southern Mongolia Congress”, Японы Төвдийн ордон хамтран Тайваний Ардчиллын шинэ сургууль дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Мөн хурлаар Төвд, Монголын хооронд 1913 онд байгуулсан найрамдал, эвслийн гэрээний 110 жилийн ойг тохиолдуулан уг сэдвээр Монгол, Япон, Тайвань болон Төвдийн өөртөө засах орны 15 эрдэмтэн илтгэл тавьж, Төвд-Монгол судлалын олон талт асуудал, 1913 оны гэрээний талаарх үзэл баримтлалынхаа талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тухайлбал,“Төвд Монголын 1913 оны найрамдлын гэрээ, түүний ач холбогдол”, “Төвд ба Монголын түүх соёлын харилцаа, түүний ач холбогдол”, “Монгол, Төвдийн өнөөгийн байдал-Үндэсний хөдөлгөөний эв нэгдлийн боломж” зэрэг гурван салбар хуралдаан болжээ. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс эрдэмтдийн илтгэлийг япон, англи, хятад хэл дээр хэвлэхээр төлөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.