images

Амбулаторийн хяналтын үзлэгийн тарифыг 20 хувиар нэмэгдүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-18


   Өнгөрөгч сарын 28-ны өдөр болсон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулж батлуулжээ. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөв дотор үр ашигтай зохион байгуулах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг эхнээс нь танилцуулж байгаа бөгөөд зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн эмгэгийн хяналт, хоол боловсруулах замын эмгэгийн хяналт гэсэн оношийн хамааралтай бүлгийг шинээр үүсгэж, амбулаторийн хяналтын үзлэгийн тарифыг 20 хувиар нэмэгдүүлэхээр болсныг ЭМДЕГ-аас мэдээлсэн байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.