images

Сурагчдын шатрын ААШТ-ээс манай тамирчид таван медаль хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-18


   Укбекистаны нийслэл Ташкент хотод болж буй 17 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах сурагчдын шатрын тэмцээнд 15 орны тамирчид оролцож байна. Тус тэмцээний 7, 9, 11, 13, 15, 17 насны эрэгтэй, эмэгтэй ангилалд улс бүрээс тус бүр нэг тамирчин оролцох эрхтэй. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 6-17 насны 20 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдрүүдэд рапид төрлийн тэмцээн болж нийт 400 тамирчин өрсөлдсөнөөс одоогоор манай тамирчид дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртээд байна. Тодруулбал, эгч дүүс болох И.Цэлмэг, И.Цэлмүүн нар 6-7, 7-9 насны ангилалд алт, мөнгөн медаль хүртэв. Мөн 10-11 насны охидын ангилалд Ц.Амин-Эрдэнэ, 12-13 насны хөвгүүдийн ангилалд Г.Тэнгүүндалай, 16-17 насны хөвгүүдийн ангилалд Х.Өлзийхишиг нар алтан медаль авлаа. Харин блиц тэмцээн долоодугаар сарын 20 буюу олон улсын шатрын өдөр эхэлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.