images

Швейцарь: Химийн олон улсын олимпиадад Монголын дөрвөн сурагч оролцож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-18


   Химийн олон улсын 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод энэ сарын 16-наас 25-ны өдрүүдэд үргэлжилж байна. Уг олимпиадын нээлтийн арга хэмжээ өчигдөр болсон бөгөөд энэ үеэр улс бүрийн ахуй соёлын онцлогийг график зургаар үзүүлж, шалгарч ирсэн багийн сурагчдыг танилцуулжээ. Олимпиадад нийт 87 улсын 348 сурагч, 272 дасгалжуулагч, ажиглагч багшийн хамтаар өрсөлдөж байгаа ажээ. Харин манай улсаас А.Амартүвшин, Б.Номин-Ундрах, З.Эрхэснабил, Б.Эрмүүнболд нарын дөрвөн сурагч, хоёр дасгалжуулагч, хоёр ажиглагч багштай оролцож байна. Монгол сурагчдын хоёр нь “Орчлон” сургуулийнх бол  хоёр нь “Хобби”, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиудад тус тус суралцдаг байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.