images

Хустайн нурууны байгалийн цогцолборт газраас тарвага сэлгэн нутагшуулав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-18


   Хустайн нуруунд тахь сэргээн нутагшуулах, хамгаалах ажлын нөлөөгөөр тус нутагт төрөл бүрийн амьтан аюулгүй өсөж үржих боломж бүрдэж сүүлийн 30 жилд тарваганы тоо толгой эрчимтэй өсжээ. Иймд өмнө тарвагатай байсан ч одоо тарвагагүй болсон нутгийн иргэдийн санаачилгаар Хустайн нуруунаас тарвага сэлгэн нутагшуулж байна. Тухайлбал, энэ онд 620 тарвагыг Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 суманд сэргээн нутагшуулжээ. Ингэхдээ тус байгалийн цогцолборт газрын захиргаа нутаг сэлгэсэн тарвагануудаа тухайн орон нутгийн удирдлага, ард иргэд, нөхөрлөлд хариуцуулж, хууль бус агнуураас сэргийлж байгаа аж. Учир нь, хүний буруутай үйлдлийн улмаас монгол тарваганы тархац хумигдаж, жил дараалан ган болсноос 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар тарвага устаж үгүй болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.