images

БНСУ-тай хамтран дижитал музей хөгжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-18


    Энэ сарын 14-ний өдөр БНСУ-ын Хүмүүнлэгийн контент хөгжүүлэлтийн нийгэмлэг, Монгол улсын их сургууль хоорондын хамтын ажиллагаа, хамтарсан олон улсын хурал боллоо. Энэ үеэр Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал БНСУ-ын Хүмүүнлэгийн контент хөгжүүлэлтийн нийгэмлэгийн тэргүүн Ким Санг Хонтой уулзаж "Дижитал музей" хамтран хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Тус нийгэмлэг нь хүмүүнлэгийн чиглэлийн контентын судалгаа, хөгжүүлэлт хийдэг их сургуулиудын профессор болон энэ чиглэлийн бизнесийнхнийг багтаасан 2500 гаруй гишүүнтэй ажээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний музейн үзмэр цуглуулгад түшиглэн дижитал контент хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх гэнэ. Дашрамд дурдахад, МУИС энэ жилээс эхлэн "Мультимедиа технологи" хөтөлбөр шинээр нээж анхны элсэлтээ авч эхлээд байгаа юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.