images

Хэнтий: Тэнүүн гол орчмын 119.372 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-18


   Хэнтий аймгийн Тэнүүн гол орчмын 119.372 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээТодруулбал, энэ сарын 7-ны Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-аар Тэнүүн гол орчмын ой, амьтан, ургамал, усны нөөц бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад 15 жилийн хугацаагаар хамруулах шийдвэрийг гаргаж баталсан байна. Уг шийдвэрийг гаргахад орон нутгийн төрийн таван байгууллага, хоёр ААН, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч гурван иргэн, 19 ойн нөхөрлөл, 105 малчин өрх оролцож, дэмжжээ. Улмаар тус газар нутагт мөрдөх дэглэм, газар нутгийн хил заагийн эргэлтийн цэгийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлжээ. Хэрлэн голын урсац бүрэлдэх эх буюу уг усны ай сав газрыг хамгаалалтад авах нь усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ойн сан, ургамлан нөмрөг, цэвдгийг хамгаалах, биологийн төрөл зүйлийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.