images

ОХУ: 27 настай монгол залуу Санкт-Петербург хотод бие даасан тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-17


   20 дугаар зууны нэрт дуурийн дуулаач Е.Образцовагийн нэрэмжит 14 дэх удаагийн олон улсын уралдааныг Елена Образцовагийн Соёлын төв, түүний нэрэмжит Хөгжмийн урлагийг дэмжих сан хамтран өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгууллаа. Тус уралдаанд 13 орны 383 залуу дуучин өрсөлдсөнөөс хагас шигшээд 49 дуучин тунаж үлдсэн байна. Улмаар сүүлийн шатанд 14 дуучин өрсөлдсөнөөс тус уралдаанд Монгол улсаа төлөөлж оролцсон ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү шалгарч, тусгай байрын шагнал хүртжээ. Ингэснээр 27 настай Монголын тенор дуучин залуу бие даасан тоглолтоо 2024 онд Санкт-Петербург хотноо зохион байгуулах тусгай шагналын батламж, Оросын "Орфей" радиод бие даасан тоглолтоо бичүүлж, нэвтрүүлэгт оролцох урилга гардаж авсан байна. Энэхүү уралдаан нь залуу дуучдад олон улсын дуурийн томоохон тайзнаа гарч амжилтанд хүрэх замыг нээж өгдөг ба ОХУ-ын хамгийн том, хамгийн нэр хүндтэй хөгжмийн арга хэмжээнүүдийн нэг юм. Н.Чулуунхүү өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор болсон ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны “Гран При” шагналыг хүртсэн билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.