images

Баянхонгор: 70 сая төгрөгийн шагналын сантай "Харвуул" наадам маргааш эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-17


   Монгол туургатны "Харвуул" наадам маргааш Баянхонгор аймгийн Заг байдрагийн Хүрэн бэлчирт эхэлнэ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус наадамд Монгол, Өвөр Монгол, Тува, Буриад улсын харваачид нүүдэлчин угсаатнуудын дунд уламжлагдаж ирсэн харвааны төрлүүдээр цэц мэргэнээ сорих юм. Тухайлбал, холч, бөмбөг намнах, уламжлалт зэвт, нумт, саранпай, үндэсний сурын цуваа харваа зэрэг төрлөөр өрсөлдөнө. Энэхүү наадам нь 70 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд амжилттай оролцсон харваачдад Монголын үндэсний сурын спортын зэрэг цол олгох ажээ. Өнөөдрийн байдлаар наадмыг зохион байгуулагчид монгол өв соёл, зан заншлын соёлын отгийг Хүрэн бэлчирт байгуулж буй бөгөөд энэ үеэр дуутай хуруу, адуучин зэрэг ардын наадгай, нүүдэлчин эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийн уралдааныг тус тус зохион байгуулж, бамбарт жагсаалыг үзүүлэхээр бэлтгэж, худалдаа үйлчилгээний явуулын цэгүүдэд ажиллах эрх олгожээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.