images

Японд болсон физикийн олимпиадаас манай сурагчид гурван медаль хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-17


   Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Японы Токио хотод 2023 оны долдугаар сарын 10-17-нд боллоо. Ерэн орны 450 сурагч өрсөлдсөн тус олимпиадад манай улсаас таван сурагч оролцож гурван медаль, нэг шагналт байр эзлэв. Тухайлбал, "Сант" сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнө нь тус олимпиадаас мөнгө, хүрэл медаль авч байв. Мөн анх удаа тус олимпиадад оролцсон "Сант" сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Азжаргал, "Шинэ-Үе" сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г. Батбаяр нар хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн өнгөрөгч зургадугаар сард Улаанбаатар хотод болсон Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн 11 дүгээр  сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр эзлэв. Сурагчдыг ШУТИС-ийн Физикийн тэнхимийн багш Г.Зоригт, МУИС-ийн Геофизикийн тэнхимийн эрхлэгч Ц.Баатарчулуун нар дасгалжуулж, МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн багш Г.Мөнхбаяр ахалжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.