images

Монгол жүжигчдийн тоглосон кино өчигдрөөс Японд гарч эхэлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-17


   Японы өнөө цагийн топ ангиллын алдартай жүжигчид болох Масато Сакай, Хироши Абэ, Фүми Никайдо, Тори Мацүзака, Кожи Якүшёо нарын гол дүр бүтээсэн TBS телевизийн "VIVANT" олон ангит кино өчигдрөөс эхлэн Японд гарч эхэлжээ. Японы TBS телевиз нь Монголын “Номадиа пикчерс” компанитай хамтран киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хоёр сар хагасын хугацаанд хийсэн бөгөөд монгол жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Манлайбаатар, Х.Цасчихэр нарыг тоглуулсан байна. Тус кинонд арын албаны 200 гаруй хүний бүрэлдэхүүн, олны хэсгийн 1000 гаруй хүн, 3000 гаруй адуу мал оролцсон бөгөөд Өмнөговь, Дундговь, Дархан-Уул болон Улаанбаатар хотод зураг авалтаа хийжээ. Кацүо Фүкүзава найруулж, зохиолыг нь бичсэн “VIVANT” кино нь тус улсад өргөн нэвтрүүлгийн хамгийн олон үзэгчтэй сувгийн нэгээр өдөр бүр цацагдана. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Ukhanaagiin Khurelsukh

    bullshit!!!

    2023-07-17

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.