Гүйлтийн тамирчин Б.Сэр-Од 11 дэх ДАШТ-дээ өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2023-07-13
Монгол улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од ирэх сарын 19-27-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хотод болох Хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцохоор боллоо. Өдгөө 42 настай, таван Олимпын наадамд уралдсан түүний хувьд тус тэмцээн нь 11 дэх удаагийн ДАШТ болох юм. Түүнтэй хамт манай улсаас Ц.Бямбажав, Ж.Олонбаяр, Г.Хишигбаяр нар ДАШТ-д оролцох болзол хангасныг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос зарлажээ. ДАШТ-д гүйхээр дэлхийн олон орны 5000 гаруй тамирчин бүртгүүлснээс гадна тэдэнд хөтөч, орчуулагч хийх 2000 хүн мөн бүртгүүлсэн байна. Улмаар тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнд 15 мянган хүн цугласан томоохон үйл ажиллагаа болохыг зохион байгуулагч Унгар улсаас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.