Казахстанд “Төв Ази ба Монголын эрчим хүч” уулзалт болно
Чихэнд чимэгтэй
2023-07-13
Ирэх есдүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Казахстаны нийслэлд Астана хотод "Төв Ази ба Монгол-2023" сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын уулзалт болно. Тус хурал нь бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой ажээ. Хурлаар дэлхийн хэмжээнд тулгарч буй эрчим хүчний аюулгүй байдал, дэлхийн бүтээн байгуулагчдын бүс нутагт хөрөнгө оруулах хэрэгцээ, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны боломж, дэлхийн өрсөлдөөний нөхцөлд хөрөнгө оруулалт татах шинэчлэл, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, усан цахилгаан станц, нарны эрчим хүч зэрэг хэд хэдэн гол сэдвийг хөндөн хэлэлцүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.