Манай тамирчид усан сэлэлтийн ДАШТ-д оролцохоор Японд очлоо
Чихэнд чимэгтэй
2023-07-13
Японд болох усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах ”World aquatics championships-Fukuoka 2023" тэмцээнд оролцохоор ОУХМ Э.Эрхэс, ОУХМ Э.Ариунтамир нар дасгалжуулагч багш Х.Батболдын хамт өчигдөр Япон улсыг зорилоо. Манай тамирчид өнгөрсөн оны 12 дугаар сард Австралийн Мельбурн хотноо болсон 16 дахь удаагийн усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон юм. Тухайлбал, ОУХМ Э.Ариунтамир 100 метр араар даллах сэлэлтийн тэмцээнд оролцон 1.09.48 минут сэлж Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож байв. Мөн багийн төрөлд Э.Ариунтамир, Б.Энхтамир, Б.Энххүслэн, М.Дэлгэрхүү нар 4x50 метрийн холимог буухиа сэлэлтээр уралдаж 1:49.97 минутад барианд орж Монгол улсын дээд амжилтыг шинэчилж байлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.