Азербайжаны ерөнхийлөгч монголчуудад мэндчилгээ дэвшүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-07-13
Азербайжан улсын ерөнхийлөгч Ильхам Алиев Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр наадмын мэнд дэвшүүлж захидал илгээсэн талаар тус улсын “Azernews” агентлаг мэдээллээ. Манай улс Азербайжан улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хөдөө аж ахуй, худалдаа эдийн засгийн салбарт түлхүү хамтарч ажилладаг юм. Захидалд: "Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө. Монгол улсын үндэсний баяр наадмыг тохиолдуулан танд болон танай ард түмэнд Азербайжаны ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Монгол, Азербайжан хоёр улсын харилцааны одоо байгаа нөөц бололцоогоо илүү үр дүнтэй ашиглах, цаашид шинэ шатанд гаргахын төлөө бид хамтын хүчин чармайлт гаргана гэдэгт итгэлтэй байна. Баярын энэ өдөр танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, найрсаг Монголын ард түмэнд мөнхөд амар амгалан, сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.