Ховд: Оюутан цагдаа нар төөрсөн хоёр хүүхдийг олж ар гэрт нь өгчээ
Чихэнд чимэгтэй
2023-07-12
Ховд аймгийн хэмжээнд анх удаа англи, орос, хятад хэлтэй зургаан оюутныг нэг сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан оюутан цагдаагаар ажиллуулахаар болжээ. Уг арга хэмжээг Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, тус аймгийн цагдаагийн газар болон МУИС-ийн Ховд дахь салбар сургууль хамтран зохион байгуулж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах гурвалсан гэрээний дагуу оюутан цагдаа нар гадаадын жуулчид болон иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллээр хангаж санамж, сэрэмжлүүлэг хүргэх гэнэ. Мөн хурдан морь унаач 500 гаруй хүүхдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр уяач нарт санамж бичиг, бага насны 1000 гаруй хүүхдэд эцэг эхийн утасны дугаартай бугуйвч тарааж, төөрсөн хоёр хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.