ДЭМБ-ын захирал наадмаар Монголд айлчилж талархал илэрхийлэв
Чихэнд чимэгтэй
2023-07-12
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус манай улсад долдугаар сарын 10-12-нд айлчилж байна. Тэрбээр ерөнхий сайдтай уулзахдаа "Миний айлчлалын гол зорилго бол “Ковид-19” цар тахлыг Монголын ард түмэн амжилттай даван туулсанд талархал илэрхийлэх юм. Монгол улсад цар тахлын дараах нас баралтын хувь дэлхийн дунджаас тав дахин бага байгаа” гэжээ. Мөн тэрбээр Эрүүл мэндийн сайдтай уулзаж Засгийн газар, ДЭМБ хооронд 2023-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон санал солилцсон байна. Улмаар хоёр тал сүрьеэ өвчний илрүүлгийг эрчимжүүлж, эмийн чанар, аюулгүй байдлыг хянах үндэсний лабораторийн чадавхыг сайжруулах, тамхины хяналтын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллахаар боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.