images

Монголын далбаа Канадад хэд мандав?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-12


   Монгол, Канад улсууд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан энэ жилийн Үндэсний их баяр наадмыг Канадын хотуудад өргөн дэлгэр тэмдэглэж байна. Канадын цагаар одоо долдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө болж буй бөгөөд өглөөний 10 цагт Оттава хотын захиргааны урд Монгол улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Мөн 20 цагаас Канадын нийслэл хотын ОТТАВА үсэгт бэлгэ тэмдгийг Монгол улсын далбааны өнгөөр гэрэлтүүлэв. Мөн цаг гаруйн өмнө Онтарио мужийн Ниагара Фолс хотод байрлах Ниагара хүрхрээг 15 минутын турш Монголын далбааны өнгөөр гэрэлтүүллээ. Тус хүрхрээг тэмдэглэлт ой, тусгай өдрүүдээр ийн гэрэлтүүлдэг уламжлалтай юм. Ингээд Эдмонтон хотын Валтэрдэйл гүүрний дэргэд Монголын далбааг гэрэлтүүлснээр энэ үйл ажиллагаа өндөрлөв. Анх 1973 оны 11 дүгээр сарын 30-нд манай хоёр улс дипломат харилцаатай болж, 2001 онд Оттава хотноо Монголын Элчин сайдын яамыг байгуулж, 2008 онд Улаанбаатарт Канадын Элчин сайдын яамыг нээж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.