images

“Гарьд магнай” киноны Далайцэрэн Соёлын тэргүүний ажилтан болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-12


   Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан энэ сарын 9-ний өдөр соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн уран бүтээлчид болон албан хаагчдад шагнал гардуулсан билээ. Тэгвэл энэ үеэр “Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Даваагийн Батдорж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан байна. Тэрбээр үндэсний бөхөөс гадна жүдо чөлөөт бөхөөр барилддаг, 110 орчим кг жинтэй байсан бөгөөд 1982 онд цэргийн албанд татагдан очиж “Алдар” спорт хороонд тамирчин болж байв. Улмаар жүжигчин болж “Гарьд магнай” киноны Далайцэрэн, “Ард Аюуш” киноны Довчингийн дүрийг бүтээжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.