images

Монголын таван сурагч олон улсын математикийн олимпиадаас медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-12


    Япон улсын Чиба хотод болж буй олон улсын математикийн 64 дүгээр олимпиадын дүнгийн хурал өчигдөр болж медалийн оноог тогтоожээ. Тус олимпиадаас манай улсын сурагчид нэг алт, дөрвөн хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртсэн амжилттай оролцжээ. Тодруулбал, Д.Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж ОУМО-аас алтан медаль хүртсэн зургаа дахь сурагч болсон байна. Харин А.Ивээл, Ц.Сайханбилэг нар 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор тус бүр хүрэл медалийн эзэн болсон бол 17 оноогоор О.Эрхэсболд тусгай байрын шагнал хүртлээ. Харин нийлбэр дүнгээр манай улсын баг 133 оноо авч дэлхийн 112 улсаас 30 дугаар байранд эрэмбэлэгджээ. Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Б.Батбаясгалан нар оролцсон байна. Тэд энэ олимпиадын өмнө Бээжин хотын Математикийн шинжлэх ухааны хүрээлэнд олон улсын сурагчидтай хоёр долоо хоногийн турш бэлтгэл хийсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.