images

Пэнсильваниагийн их сургуулийн номын сангийн монгол судлалын номууд Конгрессийн номын санд нэгдлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-11


   АНУ-ын Пэнсильваниагийн их сургуулийн номын сан дахь монгол номын цуглуулга нь Монгол, Өвөр Монголд хэвлэгдсэн Монголын түүхийн эрдэм шинжилгээний монографи, түүхийн эх сурвалж, археологийн сурвалж, угсаатны зүйн судалгаа зэрэг хэдэн мянган боть номтой бөгөөд тэдгээрийг тус сургууль монгол судлал, Төв Евразийн судалгааны хөтөлбөрүүдийнхээ хүрээнд олон жилийн турш цуглуулжээ. Пэнсильваниагийн их сургуулийн монгол судлалын ном бүтээлийн хамгийн том худалдан авалтуудын зарим нь Конгрессийн номын сангийн Нью Дели дэх оффисоос удирддаг хамтын худалдан авалтын хөтөлбөрөөр хэрэгжсэн юм. Мөн тус сургууль 2016 оноос СУИС-ийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотоос номын фондоо тэлсэн байна. Тэр үед монголчууд багагүй ном бэлэглэсний дотор Халимагийн Санжи Загдиновын цуглуулга, Цорж ламын цуглуулга байжээ. Ийнхүү монгол судлал, монгол номын фонд нь өргөжин тэлж буй Пэнсильваниагийн их сургуулийн монгол номын сан нь Индианагийн их сургууль, Зүүн Вашингтоны их сургууль, Харвардын их сургуулийн адил Конгрессийн номын сангийн монгол номын арвин цуглуулгад нэгдлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.