images

Токио: Олон улсын физикийн олимпиадад таван монгол сурагч оролцож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-11


   Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод өчигдөр нээлтээ хийлээ. Уг олимпиадыг 2019 оноос хойш танхимын хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд энэ жил 90 гаруй орны 450 гаруй сурагч 200 гаруй багш, дасгалжуулагч, ажиглагч нар оролцож байна. Монгол улсаа төлөөлөн олимпиадад оролцож буй Г.Азжаргал, М.Бэлгүтэй, О.Анирчулуу Л.Дөлгөөн, Г.Батбаяр нарын ахлах ангийн сурагчдыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Зоригт, МУИС-ийн Геофизикийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ц.Баатарчулуун нар дасгалжуулж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.