Баянхонгор: Хуримын ордон үүдээ нээлээ
Чихэнд чимэгтэй
2023-07-11
Баянхонгор аймагт Хуримын ордон ашиглалтад орж, өчигдөр албан ёсоор үүдээ нээлээ. Тус барилгыг орон нутгийн төсвийн 1.9 тэрбумын төсвийн санхүүжилтээр "Рок пэйнт групп" компани барьж гүйцэтгэсэн бөгөөд нийт 1400 м/кв талбайтай, хоёр давхар, гурван том танхим, зоогийн газар, оффисын долоон өрөөний шийдэлтэй юм. Ингэснээр Баянхонгор аймаг өчигдрөөс эхлэн Хуримын ордондоо алтан, мөнгөн зэрэг есөн эрдэнийн болон анхны хуримын ёслолыг зохион байгуулахаар болсон бөгөөд гэрлэх ёслолоо үйлдэж, гал голомтоо бадраах хосууд хурим болох өдрөөс нэг сарын өмнө хүсэлтээ ирүүлэх гэнэ.
Эх сурвалж: “Нээлттэй засаг Нэг Баянхонгор”
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.