Увс: 2016 хүүхэд эх барьж авсан Д.Минсэл Гавьяат эмч цол хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-07-11
Увс аймгийн Сагил сумын өндөр настан Дандарын Минсэлд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Гавьяат эмч цол олгохоор болжээ. Тэрбээр Увс аймгийн Хяргас сумын уугуул бөгөөд Анагаах ухааны техникумд эх баригчийн мэргэжил эзэмшин 1968 онд Сагил суманд сум дундын эмнэлэг байгуулагдахад анхны эмнэлгийн мэргэжилтнээр ирж ажилласан байна. Өдгөө 76 нас хүрч буй тэрбээр улсад 40 жил ажилласны 23 жилд нь эх баригчаар ажиллажээ. Д.Минсэл нь 2016 хүүхэд эх барьж авсан бол өдгөө түүний оршин буй сум нь 2420-иод хүн амтай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.