The Times of India: Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий цэргийн ноёд
Чихэнд чимэгтэй
2023-07-11
Англи хэл дээрх Энэтхэгийн хамгийн том өдөр тутмын сонин “The Times of India” бүх цаг үеийн нөлөө бүхий цэргийн 10 ноёныг нэрлэжээ. Тэд энэ жагсаалтын хамгийн эхэнд МЭӨ IV зуунд амьдарч байсан Македоны Александрыг нэрлэээд дараа нь МЭӨ I зууны Ромын удирдагч Юлий Цезарь, XVIII-XIX зууны Францын эзэн Наполеон Бонапартыг дурджээ. Ингээд дөрөвдүгээрт Их Монгол улсыг байгуулсан Чингис хааныг дэлхийн бүх цагийн үеийн нөлөө бүхий шилдэг цэргийн удирдагчаар нэрлэлээ. Харин тавдугаарт эртний Хятадын Зүүн Жоу улсын жанжин Сунь Зы буюу Сүнзийг, дараа нь Жорж Вашингтоныг нэрлээд, дэлхийн II дайнд оролцсон АНУ-ын цэргийн зүтгэлтэн, улс төрч Дуайт Д.Эйзэнхауэр, Дуглас МакАртур нарыг багтаажээ. Ингээд есдүгээрт Ганибал Барка буюу МЭӨ III зуунд амьдарч Ромын цэргүүдтэй тулалдаж ялсан Карфагений жанжин оров. Эцэст нь тус сонин Аттила хааныг цэргийн их жанжнаар нэрлэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.