images

Монгол улс Илон Маскийн компанид үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-10


   Манай улс Илон Маскийн “SpaceX” компанид хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлэх хоёр лиценз олгосон тухай Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Ингэснээр Монголын сая сая интернэт хэрэглэгчид “SpaceX” компанийн хиймэл дагуулын харилцаа холбооны үйлчилгээ болох "Старлинк"-ээр дамжуулан өндөр хурдны интернэттэй болно гэжээ. "SpaceX"-ийн удирддаг хиймэл дагуулын холбооны үйлчилгээ болох "Старлинк" нь 3500 гаруй хиймэл дагуул бүхий хурдацтай хөгжиж буй өндөр хурдны интернэтийн сүлжээг байгуулсан бөгөөд алслагдсан бүс нутгуудад хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлсэн байна. "SpaceX" нь "Старлинк" хиймэл дагуулуудыг тойрог замд хурдацтай хөөргөх ажлыг үргэлжлүүлж байгаа гэнэ. Харин энэ талаар цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Манай одоо байгаа шилэн кабелийн сүлжээ нь Монгол даяар өндөр хурдны интернэтэд өргөн нэвтрэх боломжийг олгож байгаа ч "Старлинк" илүү алслагдсан нутгуудад интернэтийн хүрээг өргөтгөх болно" гэжээ. Энэ нь манай өргөн уудам улс даяар ажиллаж буй малчид, тариаланчид, бизнес эрхлэгчид, уурхайчдад дэлхий нийтийн мэдээлэлд нэвтэрч, амьдралаа сайжруулахын тулд ашиглах боломжийг олгоно” гэжээ. Монгол улсын Засгийн газар болон "SpaceX" хоорондын албан ёсны хамтын ажиллагаа энэ оны хоёрдугаар сард Барселона хотод болсон “Mobile World Congress”-ийн үеэр эхэлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.