images

Ромын пап Монголд ирэхдээ Оросын бус Хятадын нутаг дээгүүр нисэж ирэх нь аюулгүй гэж үзэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-10


   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын пап Франциск ирэх есдүгээр Монголд анх удаагаа айлчлах нь тодорхой болсон билээ. Тэгвэл AP тэргүүтэй дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд түүнийг ОХУ, Украины дайнтай холбоотойгоор Хятад улсын дээгүүр нисэж ирэх нь аюулгүй гэж үзсэн тухай мэдээлэв. Тэрбээр хоёр хөрш улсын алинд ч мөн айлчилж байгаагүй юм. Гэхдээ пап лам уламжлал ёсоор Монголд хийх айлчлал, нислэгийнхээ тухай Хятадын эрх баригчдад товч цахилгаан мэдээ илгээжээ. Франциск хөрш хоёр улстай дипломат харилцаатай байхыг чармайж буй бөгөөд Украины асуудлаар энхийн хэлэлцээр байгуулахын тулд Орос руу элч илгээж, Хятадтай харилцаагаа жигд байлгахыг эрмэлзэж байна. Саяхан хагалгаанд орж бие нь тэнхэрч буй пап лам өдгөө 86 настай бөгөөд манай улсад есдүгээр сарын 1-4 -ний хооронд айлчилна. Түүний дөрвөн өдрийн энэ айлчлалыг төлөвлөхдөө биеийн байдлыг нь бодолцон урт нислэгийн дараах бүтэн өдрийн амралтыг багтаасан аж. Тиймээс пап Францискыг есдүгээр сарын 2-нд Сүхбаатарын талбайд угтан аваад орой нь ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс уулзана. Тэрбээр эрх баригчид, иргэний нийгмийнхэн, дипломатууд, бишопын бүлгийнхэн болон номлогч, мөргөлчидтэй уулзах төлөвлөгөөтэй. Ингэхдээ цугласан олонтой “Steppe Arena” мөсөн өргөөнд есдүгээр сарын 3-ны ням гарагт уулзаж ном айлдах ажээ. Харин айлчлалын сүүлийн өдөр “House of Mercy” буяны байгууллагад зочилж сүүлийн номлолоо хэлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.