images

Наадамд түрүүлсэн бөхөд нүүрсний компанийн захирал 10 мянган доллар өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-10


   Нүүрсний олборлолт эрхэлдэг "Azure Coal Mongol Mining" компанийн захирал С.Мөнхбат Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10 мянган доллар, үзүүрлэсэн бөхөд таван мянган доллар өгөхөөр болжээ. Тэрбээр энэ шийдвэрээ Монголын үндэсний бөхийн холбоонд өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд уг шагналыг долоодугаар сарын 13-нд гардуулж өгнө гэнэ. ”Azure Coal Mongol Mining" компани нь Говьсүмбэр аймгийн Баянтал суман дахь уурхайд олборлолт эрхэлдэг бөгөөд өнгөрөгч зургадугаар сарын 23-нд Хонконгийн "G&M Contracting Limited" компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа өргөтгөсөн юм. 27 сая юанийн үнийн дүнтэй, 30 жилийн хугацаатай энэ гэрээгээр Хонконгийн компани Монголын талын нүүрс олборлох тусгай зөвшөөрлийг худалдан авч, жил тутмын нүүрс олборлолтыг 1.2 саяас 3 тоннд хүргэн гадаадын зах зээлд борлуулах үүрэг хүлээсэн байна. Дашрамд дурдахад, “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “Заан Жимни” авто машиныг шагнал болгон гардуулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.