images

Үндэсний бөх үздэг бүсгүйчүүд хоёр бөхөд дээл урлаж өгчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-10


   “Үндэсний бөх үздэг бүсгүйчүүд” нэртэй Фэйсбүүк групп 15 мянган гишүүнтэй. Тус групп өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд үндэсний бөх үздэг эмэгтэйчүүдийн санаачлагаар байгуулагдаад таван сарын хугацаа өнгөрчээ. Мөн хугацаанд группын үүсгэн байгуулагч С.Атарцэцэг тэргүүтэй анхны гишүүд олон сонирхолтой мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн пост оруулж үндэсний бөх үздэг, өв уламжлалаа дээдэлдэг эмэгтэйчүүдийг цуглуулж чадсан байна. Тэдний нэг гишүүн бүсгүй манай сайтад ярихдаа “Ийм олон эмэгтэйчүүд бөх үздэг, мэддэг гэдгийг анзаарддаггүй байсан. Сүүлийн жилүүдэд энэ тоо улам нэмэгджээ. Тийм учраас сонирхлоороо нэгдсэн эдгээр эмэгтэйчүүдийг зохион байгуулан нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг олж харсан” гэв. Тухайлбал, тус группын гишүүд нийлж өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдөр 50 хүүхдэд бэлэг өгч байжээ. Харин энэ удаа тэд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Э.Мөнхжаргалыг сонгож, монгол дээл оёж өгчээ. Дээлийг группын гишүүн эмэгтэй урласан бөгөөд эмэгтэйчүүд баяр наадмын өмнөхөн гардуулж өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.