Энхтайваны гүүрний нүхэн гарцын усыг тасралтгүй 78 цаг соруулж замыг нээв
Чихэнд чимэгтэй
2023-07-10
Үерийн улмаас Зам тээврийн яамны уулзвараас "Нарантуул" олон улсын худалдааны төв явах чиглэлийн замыг хаагаад байсан билээ. Тэгвэл Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 60 ажилтан, 16 машин механизмтайгаар Энхтайваны нүхэн гарцын усыг тасралтгүй 78 цаг, "Амартүвшин" хорооллын усыг 10 цаг соруулж, насост худгийн гарах шугамыг буудуулж онгойлгон усыг шавхаж тус замын хөдөлгөөнийг өнөө өглөө нээжээ. Мөн тус нүхэн гарцаас 19 дүгээр хорооллын арын зам хүртэлх замыг даралттай усаар угааж цэвэрлэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.