images

Ардын жүжигчин Д.Мэндбаяр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-07


    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Мэндбаяр өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Тэрбээр 1982 онд Гавьяат жүжигчин, 2005 онд Ардын жүжигчин цол хүртэж байсан бол түүний нөхөр Ардын жүжигчин П.Цэрэндагва 2021 онд мөн Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байсан юм. Д.Мэндбаяр 1944 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн, өдгөө 79 настай, Монгол түмний хайртай жүжигчин билээ. Тэрбээр УДЭТ-ын тайзнаа У.Шекспирийн “Отелло" жүжгийн Дездемона, Ф.Шиллерийн "Хар санаа, хайр сэтгэл" жүжгийн Луизагийн дүрийг бүтээж, Монголын болон дэлхийн шилдэг 200 гаруй жүжигт гол болон туслах дүрд тогложээ. Мөн дэлгэцийн олон бүтээлд тоглосноос дурдвал “Тунгалаг тамир” киноны Чимэгээ, “Энэ хүүхнүүд үү” киноны Должин, “Мандухай сэцэн хатан” киноны Юнгэн хатан, “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа, "Гарьд магнай" киноны хатан, "Үхэж үл болно Чингис хаан" киноны Хуагчин эмгэн, "Цагаан дуганы гэгээ" кинонд Дилов хутагтын эхийн дүрд тоглож байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.