Боксчин Б.Чинзоригт өнөөдөр Гавьяат тамирчин цол хүртээнэ
Чихэнд чимэгтэй
2023-07-07
ОУХМ Б.Чинзориг өнгөрөгч тавдугаар сард Ташкентад болсон боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр 63.5 кг-ын жинд Узбекистаны боксчин Руслан Абдуллаевтай аваргын төлөө тулалдаж ялагдал хүлээснээр ДАШТ-ээс зургаа дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Үүнээс өмнө тэрбээр гурван удаа ДАШТ-д, хоёр удаа Олимпод оролцож байсан туршлагатай бөгөөд 18 жил энэ спортоор хичээллэж буй нэгэн юм. Мөн Монгол улсын найман удаагийн аварга, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальтай билээ. Тэгвэл өнөөдөр түүнд Монгол улсын гавьяат тамирчин цолыг олгохоор болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.