images

Хэнтий аймгийн төвд амьдардаг айлууд наадамчдыг хүлээж авч болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-06


   Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам болох гэж байна. Энэ үеэр тус аймагт газар газраас 5000 гаруй наадамчид очно гэж тооцоолжээ. Иймд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлууд хүрэлцэхгүй тул аймгийн төвд хашаанд амьдардаг иргэдийг гэр барьж зочид хүлээн авахыг зөвшөөрчээ. Ингэхдээ гэрэл, цахилгаан, ус, ариун цэврийн байгууламжтай байх, 2-5 ортой, угаалтууртай байх, тогтмол цэвэрлэгээ хийж, үйлчлэх, үйлчлүүлэгчийн амрах тохилог орчныг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага тавьсан байна. Дээрх шаардлагыг хангасан иргэд аймгийн ЗДТГ-т хандаж бүртгүүлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.